С.Оюун найрагчийг Д.Мандахсан багш нь “Онин бууз” гэж өхөөрддөг байжээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

“Алтан-Өд” наадам болсон 27-ны өдөр Зохиолчдын хорооны хурлын танхимд ороход С.Оюун эгч тэр олон зохиолчдоос их л дотноор “Бие чинь сайн уу” гээд баруун хацар дээр үнсэхэд тэнгэрт одсон эжий минь өөрийн эрхгүй бодогдсон. Монгол түмэндээ оюун сэтгэлийн сайхнаа зориулсан Оюун ахайтан Үндэсний эрх чөлөөний түүхт сайхан өдөр төрийн шагнал хүртлээ. Сайхан байна аа, сайхан байна. Тэгсэн өнөө өглөө Эрдэнэт хотоос Монгол Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан ярьж байна.

Үргэлжлүүлэн унших

Эх хэл хүүхдийн дуу

2016 онд шинэхэн төрөн гарсан Эх хэл хүүхдийн дуугаа Хүүхдийн зохиолч, өөрийн дотны анд Соронзонболдынхоо хүү Батболдтой хамтран бүтээснийг энд орууллаа. Таалан болгооно уу. Дуу гарсан түүхийг С.Батболд дүүгийн минь ярилцлагаас хүлээн авч уншина уу.

”Уран өд”-ийн дууч шувуудын удган мод Д.Мандахсан

Уран-Өдийн шавь, сэтгүүлч М.Хангалын бичсэн нийтлэлийг толилуулья.

Уран-Өдийн шавь М.Хангал

Уран-Өдийн шавь М.Хангал

Энэ хүнийг МЗЭ-ийн гишүүн, хүүхдийн зохиолч, Эрдэнэт хотын тулгат найрагч Д.Мандахсан гэдэг. Насаараа Монголын утга зохиолын тэнгэрт яруу найргийн дууч шувуудыг нисгэсэн эрхэм билээ. 1998 онд тавдугаар ангийн бяцхан хүү “Уран өд” яруу найргийн дугуйлангийн босго алхахад үсээ хойш нь самнасан сэргэлэн шар өвгөн байсан нь одоо ч хэвээрээ. Үргэлжлүүлэн унших

Өлгөөтэй Хайдав

Өлгөөтэй Хайдав

Өлгөөтэй Хайдав

Ямар малгай биш дээ
Ядаж бээлий биш дээ
Яалаа гэж Хайдав
Ямаан дах шиг өлгөгдөө вэ?
Нүдээ аниад
Нүүрээ улайлгаад
Хөлөө тийчигнэв
Гараа дугтчив
Хашааны орой
Загасны дэгээ шиг
Хааш нь ч, яасан ч
Тавьсангүй
Дээлний нь хормой
Дэвхрэг царцаа шиг
Дэгээдэж гогцооруулаад
Салсангүй
Гудамжаар хүмүүс алхана
Гунгар гангар ярилцан алхана
Амтат яриандаа зарим нь анзаарсангүй
Ажиглаж харах нь инээдээ барахгүй
– Харав уу та минь! ха ха ха
– Хачин юм бэ? хи хи хи
– Ёстой нэг … хо хо хо
– Эзнээ бүр … хө хө хө
Инээлдсээр хөгжилдсөөр өнгөрнө
Ичихдээ Хайдав тонгочно Үргэлжлүүлэн унших