МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Мандахсан

 

Би

Буйд ертөнц

Бурхангүй газрын

Уйд аглаг ертөнц


ҮЗЭГ ЭЛЭГДЭХ ЧИМЭЭ

  • Ачуутынхаа голд ангир шувуу шиг умбаж шумбаж өссөн Хан Булганы хүү. Одоо Эрдэнэт хотод амьдарч буй.
  • Уран-Өд дугуйлангийн багш, яруу найрагч.
  • 10-р ангиас нь Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, 8-р ангиас нь Монгол Улсын Гавьяат багш Д.Ганчимэг төрсөн, олон арван нэртэй, хүндтэй шавь нараараа бахархаж явдаг эгэл нэгэн.
  • Хонхт хүүхэлдэй, Үерхэл чамайгаа нандигнана, Гүзээлзгэнэ, Цагтай жаал, Ижий дуу, Хүлгэн салхи, Хүн та … зэрэг дуутай.
  • “Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин”, “Хүнд аялгуу”, “Навчин ай” номтой.
  • Яруу найрагч С.Оюун, Д.Баянтунгалаг, Д.Баттогтох, Ц.Буянзаяа, Ж.Батцэцэг, Б.Эрдэнэсолонго, Б.Цэрэнжамц, Ц.Чинбат, М.Хангал, Б.Дашравдан, Н.Мөнх-Идэр, Ч.Өсөхболд, н.Сосорбарам зэрэг яруу найрагчид, үзэг юугаан элээж яваа энэ л өвгөн найрагчийн шавь нар ажээ.