Шошго

,


 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МЗЭ-ийн Алтан-Өд шагналт шүүмж судлаач П.Батхуягийн хамт

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МЗЭ-ийн Алтан-Өд шагналт шүүмж судлаач П.Батхуягийн хамт

МЗЭ-ийн Алтан-Өд шагналт шүүмж судлаач П.Батхуягийн “БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛ-4” -ээс хүргэж байна.

Шаналах сэтгэлээ алдсан багш л хамгийн эрт улиг болдог. Энд тэр багш залуу байна уу, идэр насны байна уу огт хамаагүй. Эртээ залуугаараа улиг болсон багш нартай бишгүй учирч явлаа. Бас нас дээр болсон ч эрэл хайгуул цуцалтгүй хийгч багш нартай учирч явлаа. Дамдинсүрэнгийн Мандахсан гэж өвгөн байна. Сэтгэлгээ, арга барил нь үргэлж шинэ. Монгол хэлний алдарт Н.Баяртогтох багш байна. Манай Б.Батрэгзэдмаагийн аав. Гайхмаар шинэлэг арга барилтай. Ц.Өнөрбаян хэмээх хичээл заах гэж хээлээд хуулаад орхидог хүн байна. Саяхан гэрээр нь орсон чинь Англи хэлнээс эсээний ном орчуулаад сууж байв. Өөрөөсөө ичих шиг болсон шүү. Тийм багш нар үргэлж шаналах сэтгэлтэй явдаг. Шаналах сэтгэл гэдэг нь хэрхэн заах билээ, яаж ойлгуулах билээ гэж үргэлжид бодох сэтгэл юм. Харин улиг болно гэдэг нь нэг зүйлээ арван жил тоть шиг давтдаг багш нар. Тийм улиг болчихгүй нь төлөө зовж яваа амьтан, БИ