Хүнд аялгуу ном

НУЛИМС
Нулимс- үггүй гомдол
Надад бичээгүй захиа
Нулимс-өгүүлээгүй үг
Чихэнд хэлээгүй цээжний зангилаа
Хацар дээгүүр урсах чимээгүй гол
Халгиж цалгисан сэтгэлийн үер
Зуун шөнө хурсан бодол
Зураглан буух амьдралын хүсэл
Нулимс
Зүрхнээс зүрх рүү урсана
Зүрхнээс зүрхэнд шивнэнэ
Нулимс үнсээгүй баяр
Сэтгэл дээр бичсэн нууц бичиг
Нулимс үггүй тэнхээ
Сэмхэн ассан хайрын гол
Хацар дээгүүр дэгдэх баярын бөмбөр
Халуу оргин сугсрах сэтгэлийн сувд
Зуун бодлын торгон үзүүр
Зулзаган насны анхны хайр
Нулимс
Зүрхнээс зүрх рүү аяархан урсана
Зүрхнээс зүрхэнд сэмээрхэн шившинэ.
                                                                          Хүнд аялгуу 15-р хуудас
***               ***              ***
Үг амьсгал авна
Үг амилна
Шүлгийн шүтсэн мөрөн дээр
Шүдэнз зурагдах шиг гэрэл татаж асна
Үгийн амьдрал эхэлнэ
Үе үеэрээ
Мөр мөрөөрөө төрж
Үг үгэндээ авцалдан задарна
Үг асна
Бадаг бадгаараа бадарч асна
Үлгэр цагаан цаасан дээр
Үгийн шидээр ярайсан
Зул болж өргөдөнө
Зул үг- зул үгэндээ сэрэлтэж
Зүмбэр халуун зүрх
Зүрх рүүгээ цацарна
Үг амьдарна

                                                                Хүнд аялгуу 9-р хуудас