Эрдэнэт хотын “Өнөөгийн Эрдэнэт” сонины 2011 оны хоёрдугаар сарын 6-ны № 05-д нийтлэгдсэн сэтгүүлч, яруу найрагч Х.Нямхишигийн чөлөөт таталбарыг толилуулж байна.
Би баруун Алтайн хүн. Тэр нутагт салхи нь даанч эрэмгий, элс нь даанч зөөлөнсөн. Нутгаа санах тоолондоо би тэнд суугаа өвгөн буурал багш /Г.Чардаг авгай/-аа санагалздаг юм. Харин Алтайн маань салхи зөөлөрч ирэх энэ нутаг /Эрдэнэт/-т яг л багш шиг минь нэгэн буурал эрхэм /Д.Мандахсан авгай/ суудаг юм. Тэр эрхэмтэй учрах завшаан бүрт би ухаарал, эгээрэл, бас гэгээрэл авч чаддаг тул түүнийг Ча багштайгаа зүйрлэв. Тиймээс энэ мөрнөөс эхлэн Мандахаа багш хэмээн /Шавь нараас нь үл эмээн / бичсү.
***
Би их олон зүйлд эргэлздэг. Тэр тусмаа шүлэг бичдэг бүхэн яруу найрагч мөн эсэхэд бүр ч их эргэлздэг. Яагаад гэвэл яруу найраг бичих нь толгой холбохоос тэс өөр зүйл гэж итгэдэг. Бас яруу найраг бол ерөөл хийгээд хараал, магтаал болоод шүүмжлэл огтхон ч биш, тэр дундаа уран чанга уншлагад бус чив чимээгүй “Уншлага”-д зориулагдсан байдаг гэж итгэдэг. Би цөөхөн зүйлд эргэлздэггүй.Тэр эргэлздэггүй зүйлсийн минь дотор Мандахаа багш байдаг. Учир нь би түүнийг яруу найрагч мөн гэдэгт огтхон ч эргэлзэхээ больсоор удаж байна. Үргэлжлүүлэн унших