Санчигны үс
Нулимс ороолдоход цайнам
Сар нялхарсан шөнө
Шүлэг бичихэд цайнам.
Ойр ч хол
Хол ч ойр
Алтан урсгал
Ачуутаа санахад цайнам
Хотод байгаа
Амин сүм
Охиноо бодоход цайнам.
Сарны бөрт
Эрдмийн лянхуа
Шавь нараа дурсахад цайнам. 
Зүрхний сансар
101 дэх нисгэгч
10Б ангиа бодоход цайнам.
Өвөл хийгээд зуны
Эрс тэс солбилзол дээр
Өвгөрч суугаадаа цайнам.
Өөрийгөө болоод хүнийг
Ертөнцийн жамаар
Хайрлах тусмаа цайнам.
Өмнийн явдал
Зовхин дор
Бууралтанхан унахад цайнам
Өвсний галбир эвдэрч
Өнөө цагт гундахад цайнам.
Өөрөө өөртэйгөө ярьж
Үггүй хөнтрөх
Жүнзний дуунд цайнам.
Өвдгөн дор
Өвс ногоо
Өргөс болж, хугарахад цайнам.