Ганц утсан дээр
Дан аялгуу уйлахад
Гурван цаг дамнасан
Эртний буурал нулимс
Хацар зүсч
Зүрх өмөрнө.
Галгүй болтлоо
Туулж элээсэн
Хуучин харгуй
Дивангарын өвс ногоо
Чиний миний
Дуу төөрсөн
Дан аялгуу
Чулуу эмтэрнэ.