Нэрээр чинь хоёр эмжсэн шүлэг өргөсөн

Нэгэн муу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгээс

Журмын нөхөр Д.Мандахсандаа 

Манан үүл хоёр хурын удаМ

Агшнаа асгархуй дор цэцгийн удмаА

Номын гэгээ, нас ухааны олом чивчлэН

Догширон буух нь тэнгэрийн зарлиг мэтэД

Агуу сэтгэлт эгэл найрагчийн бараА

Харахыг хүсээгүй хүнд ч тод харагдаХ

Сайхан сэтгэл нь сарны тунгалаг хасааС

Алимад гэрлээр тархины нугалаанд аснА

Нуур нуурын шувууд мэтэд нургиН

Давлан давлах давалгаа мэтэд давалгаалааД

Ачитын ачийг хариулж, хайр цуглан байнА

Аяа чамайг тойрох авьяас цуглан байнА

1997-04-15